ulaanbaatar 2018

УРАН БҮТЭЭЛИЙН ТОЛИЛУУЛГА
ХӨЛСНИЙ ӨРӨӨНҮҮД # 1-Р БҮЛЭГ # МОНГОЛ УЛС

УРАН БҮТЭЭЛИЙН САНАА
Уран бүтээлч Марайкэ Пөлинг, Андрэа фон Лүйдингхаузэн нар нь хамтран ХӨЛСНИЙ ӨРӨӨНҮҮД нэртэй төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслөөрөө зочид буудлын энгийн нэгэн өрөөг уран бүтээлийн студи, үзэсгэлэн болгон хувиргаж, ингэснээрээ бүтээх ажлын үйл явц, ажиллах орчин нөхцөл, гэр оронгүй болох, орон зайн өөрчлөлт гэх мэт сэдвүүдийг уран бүтээлдээ шингээн, хүмүүст хүргэхийг зорьж буй.
Уран бүтээлчид өөрт олдсон материал, мөн уран баримал, уран зураг, фото зураг, видео бичлэг зэргийг ашиглан орон зайн энэхэн нэгээхэн хэсэгт өөрийн түүхийг өгүүлэх юм.

МОНГОЛ ОРОН
ХӨЛСНИЙ ӨРӨӨНҮҮД төслийн 1-р бүлгийг толиулах газар нь Улаанбаатар хот. Энд нэг талаас Улаанбаатар хотыг бодит байдлаар нь харуулах, нөгөө талаас Европ хүмүүсийн зүгээс Улаанбаатарыг хэрхэн романтик хэвшмэл хэв маягт оруулан төсөөлж, зөвхөн тийм л байх ёстой мэтээр сэтгэж байгааг харуулна.
Цаашилаад орчин цагийн Монгол оронд уран бүтээлчид бүтээлээ хэрхэн туурвиж байгааг, тэдний ажиллах орчин болох Улаанбаатар хотод уран бүтээлийн санаагаа хэрхэн олж авч, уран бүтээлийн онцлог дүр төрхийг хэрхэн бий болгож байгааг анхааран сонирхох болно.
Эцэст нь Марайкэ Пөлинг, Андрэа фон Лүйдингхаузэн нар нь энхүү уран бүтээлийн ажилаа олон нийтэд толиулж, тэдэнтэй харилцан ярилцаж, санал сэтгэгдэл солилцох юм.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ
Тунхаг бичиг
Ханновер хот 2017

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ бол уран бүтээлч Андреа Людингхаузен болон Марейке Поелинг нарын хамтын проекийн нэр юм.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ  / / хөдөлгөөн
Бид нэг газраас нөгөө рүү нүүж замд байрлах өрөөг ажиллах болон үзэсгэлэн гаргахад хэрэглэнэ.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / орон зай
Бид зочид буудлын өрөө, дэн буудал, түрээсний байр – гэх мэт аяны хүний түр байрладаг газруудыг сонгоно.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / урлан
Эдгээр сонгосон газруудад уран бүтээл хийх  онцлог нь урлангүйгээр ажиллах гэсэн үг. Бүтээл хийхэд хэрэгтэй хамгийн чухал материалууд, ажлын багаж, зургийн хэрэгсэл, зураг, обьект зэргийг бид ачаандаа авч явна. Ачаанд багтах зүйлс цөөхөн тул эхнээсээ юу юуг авч явахаа сонгох үе бол их чухал юм.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / мэдрэх
Түрээсийн өрөө нь бидний түр хугацааны ажлын талбар болно. Энэ газрын онцлог, түүх, орон зайн байдал зэрэг нь бидний ажлын суурь болох ба тус орчинтой харьцаж , орчныг өөртөө тусган цаашид хөгжүүлж уран бүтээлээ сэтгэн хийж эхэлнэ.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / /  хэлбэржүүлэх
Сонгосон газрын онцлог түүх, түүний үр дагвар, орших байдал болон зөрчилийг нарийвчлан судлаад үүнийгээ ямар нэг формд шилжүүлэн хэлбэржүүлэх бол ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ - ний ажлын зарчим юм. Бид тус орон зайг, өрөө тасалгааг өөрсдийн зүгээс нээн тодруулж, шинэ шинэ асуултыг гарган тавьна. Фото зураг, Баримал, Дэлгэц, Зураг, Обеькт зэргийг ашиглан тухайн газрын орон зайтай холбон өөрсдийн шинэ санааг гаргаж уран бүтээл хийнэ.

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / хүлээлгэн өгөх
Тэнд байрлаж ажиллсаны эцэст түрээсний өрөө болон тэр орчинд үзэсгэлэн гаргана. Бид өөрсдийн авчирсан болон олсон, цуглуулсан, өөрчилж хэлбэрт оруулсан, хаясан дахин хэрэглэсэн материалуудаа ашиглана. Тэнд олдсон зурагнууд болон тус газартай холбоотой дурсамж, түүхийг тодорхой нэгэн формд оруулж харуулна.

ӨРӨӨ / / бүлэг
Энэ ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ проект бол нэгэн ном бөгөөд бидний очсон олон газрууд түүний бүлэг нь юм. Очиж байрлан ажиллах газрууд гэвэл:

Эхлэл……………………………. Ханновор хот 2017
Нэгдүгээр бүлэг…………………Улаанбаатар хот 2018
Хоёрдугаар бүлэг ………………хххххххххххххххх 2019