Manifesto

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ

Тунхаг бичиг

Ханновер хот 2017

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ бол уран бүтээлч Андреа Людингхаузен болон Марейке Поелинг нарын хамтын проекийн нэр юм.

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / хөдөлгөөн

Бид нэг газраас нөгөө рүү нүүж замд байрлах өрөөг ажиллах болон үзэсгэлэн гаргахад хэрэглэнэ.

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / орон зай

Бид зочид буудлын өрөө, дэн буудал, түрээсний байр – гэх мэт аяны хүний түр байрладаг газруудыг сонгоно.

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / урлан

Эдгээр сонгосон газруудад уран бүтээл хийх онцлог нь урлангүйгээр ажиллах гэсэн үг. Бүтээл хийхэд хэрэгтэй хамгийн чухал материалууд, ажлын багаж, зургийн хэрэгсэл, зураг, обьект зэргийг бид ачаандаа авч явна. Ачаанд багтах зүйлс цөөхөн тул эхнээсээ юу юуг авч явахаа сонгох үе бол их чухал юм.

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / мэдрэх

Түрээсийн өрөө нь бидний түр хугацааны ажлын талбар болно. Энэ газрын онцлог, түүх, орон зайн байдал зэрэг нь бидний ажлын суурь болох ба тус орчинтой харьцаж , орчныг өөртөө тусган цаашид хөгжүүлж уран бүтээлээ сэтгэн хийж эхэлнэ.

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / хэлбэржүүлэх

Сонгосон газрын онцлог түүх, түүний үр дагвар, орших байдал болон зөрчилийг нарийвчлан судлаад үүнийгээ ямар нэг формд шилжүүлэн хэлбэржүүлэх бол ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ - ний ажлын зарчим юм. Бид тус орон зайг, өрөө тасалгааг өөрсдийн зүгээс нээн тодруулж, шинэ шинэ асуултыг гарган тавьна. Фото зураг, Баримал, Дэлгэц, Зураг, Обеькт зэргийг ашиглан тухайн газрын орон зайтай холбон өөрсдийн шинэ санааг гаргаж уран бүтээл хийнэ.

 

ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ / / хүлээлгэн өгөх

Тэнд байрлаж ажиллсаны эцэст түрээсний өрөө болон тэр орчинд үзэсгэлэн гаргана. Бид өөрсдийн авчирсан болон олсон, цуглуулсан, өөрчилж хэлбэрт оруулсан, хаясан дахин хэрэглэсэн материалуудаа ашиглана. Тэнд олдсон зурагнууд болон тус газартай холбоотой дурсамж, түүхийг тодорхой нэгэн формд оруулж харуулна.

 

ӨРӨӨ / / бүлэг

Энэ ТҮРЭЭСНИЙ ӨРӨӨ проект бол нэгэн ном бөгөөд бидний очсон олон газрууд түүний бүлэг нь юм. Очиж байрлан ажиллах газрууд гэвэл:

 

Эхлэл……………………………. Ханновор хот 2017

Нэгдүгээр бүлэг…………………Улаанбаатар хот 2018

Хоёрдугаар бүлэг ………………хххххххххххххххх 2019