Exhibition Opening
ROOMS TO LET# Chapter One together with Godo Bayartsetseg Dashdondov
on July 9th at 7:00pm.
8:30 Concert: Ata Borgujin
The event will be held at Travel Mongolian Guesthouse / Ulaanbaatar
Directions: on Seoul street / front of the Russian Embassy and next door to Rosewood Steakhouse.
More information: https://www.facebook.com/roomstoletinterlude/
FREE ENTRY
УРАН БҮТЭЭЛИЙН САНАА
Уран бүтээлч Марайкэ Пөлинг, Андрэа фон Лүйдингхаузэн нар нь хамтран ХӨЛСНИЙ ӨРӨӨНҮҮД нэртэй төслийг хэрэгжүүлж буй. Энэ төслөөрөө зочид буудлын энгийн нэгэн өрөөг уран бүтээлчийн урлан, үзэсгэлэн болгон хувиргаж, ингэснээрээ бүтээх ажлын үйл явц, ажиллах орчин нөхцөл, гэр оронгүй болох, орон зайн өөрчлөлт гэх мэт сэдвүүдийг уран бүтээлдээ шингээн, хүмүүст хүргэхийг зорьж буй.
Уран бүтээлчид өөрт олдсон материал, мөн уран баримал, уран зураг, фото зураг, видео бичлэг зэргийг ашиглан орон зайн энэхэн нэгээхэн хэсэгт өөрийн түүхийг үгүүлэх юм.
МОНГОЛ ОРОН
ХӨЛСНИЙ ӨРӨӨНҮҮД төслийн 1-р бүлгийг толилуулах газар Улаанбаатар хот. Энд нэг талаас Улаанбаатар хотыг бодит байдлаар нь харуулах, нөгөө талаас Европ хүмүүсийн зүгээс Улаанбаатарыг хэрхэн романтик хэвшмэл хэв маягт оруулан төсөөлж, зөвхөн тийм л байх ёстой мэтээр сэтгэж байгааг харуулна.
Цаашлаад орчин цагийн Монгол оронд уран бүтээлчид бүтээлээ хэрхэн туурвиж байгааг, тэдний ажиллах орчин болох Улаанбаатар хотод уран бүтээлийн санаагаа хэрхэн олж авч, бүтээлийн онцлог дүр төрхийг хэрхэн бий болгож байгааг анхаарч сонирхох болно.
Эцэст нь Марайкэ Пөлинг, Андрэа фон Лүйдингхаузэн нар нь энхүү уран бүтээлийн ажлаа олон нийтэд толилуулж, тэдэнтэй харилцан ярилцаж, санал сэтгэгдэл солилцох юм.
үнэ төлбөргүй